Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын санаачлагаар Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн газраас “Амар байна уу-2024” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд дотооддоо үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгч нарыг дэмжиж, сар шинийн баярыг угтаж уг үзэсгэлэнг Улаанбаатар хотын “Шинэ 100 айл”-д 2023 оны 1 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 10 хүртэл 1 сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид өөрийн бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, оролцож байна. Сар шинийн өмнө зохион байгуулдаг тус арга хэмжээг зорин очсоноор та бүхэн баярын ширээгээ нутгийн брэнд бүтээгдэхүүнээр дүүргэх боломжтойгоос гадна өөр хаана ч байхгүй хямд үнээр эко хүнс, бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой юм.
Discussion about this post