Монгол Улсын төсвийн хувьд өнгөрсөн хугацаанд жижиг жижиг байдлаар аймаг, сум, дүүрэг, хороонд хуваарилах байдлаар явж ирсэн. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлалтай болсноор улсын төсвийг бүсчилж хувиарлаж, төлөвлөдөг болно. Санхүүгийн, хүний, мэдлэгийн нөөцүүд нэгдсэн нэг орон зайн хүрээнд хуваарилагдах учраас зөв төлөвлөлт, зохион байгуулалт, хуваарилалтын систем бүрдэх орчин үүсч байна гэж үзэж байна. Монгол Улсын газар нутгийг эдийн засгийн дараах зургаан бүсэд хуваасан.
Дорнод Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Бүсийн төв: Чойбалсан
Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтлогийн аялал жуулчлалын бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)
Бүсийн төв: Даланзадгад
Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай)
Бүсийн төв: Баянхонгор
Өрнөд Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, алтайн соёл, байгалийн нөөц, ногоон хөгжлийн бүс (Ховд, Баян-Өлгий, Увс)
Бүсийн төв: Ховд
Хангайн эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан)
Бүсийн төв: Улиастай → Шинэ нийслэл
6.Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв, тээврийн зангилаа, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүс (Төв, Улаанбаатар)
Бүсийн төв: Улаанбаатар
Discussion about this post