Засгийн газар, УОК-оос зудтай таван сумын малчдад тусламж үйлчилгээ шуурхай хүргэхэд зориулж туулах чадвартай автомашиныг хүлээлгэн өглөө.
Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 90 хувийн цасан бүрхүүлтэй. 11 сум зудын маш их эрсдэлтэй, есөн сум эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа юм. Ялангуяа хангайн сумдад нөхцөл байдал хүндэрч, цасны зузаан жалга дов газартаа 20-80 см хүрсэн.
Сумдад нөхцөл байдал хүнд, ялангуяа автомашины хүрэлцээ хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан иргэд, малчдад эмнэлгийн болон бусад төрлийн тусламжийг үзүүлэхэд хүндрэлтэй байсан юм.
Тэгвэл ийнхүү Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баянбулаг, Өлзийт, Баянхонгор суманд туулах чадвар сайтай таван автомашинтай болсноор аймгийн хэмжээнд бүх сум автомашинаа шинэчлэн, иргэдэд төрийн ажил, тусламж үйлчилгээг үзүүлэхэд цаг алдахгүй байх боломж бүрджээ.
Discussion about this post