Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын ажлын уялдаа, эргэх холбоог сайжруулах, харилцан туршлага солилцож суралцах, сахилга хариуцлага, ёс зүй, ур чадвар, бүтээлч санал санаачилга, тасралтгүй хөгжлийг дэмжих, тэдний манлайллыг нэмэгдүүлэх, спортоор нөхөрсгөөр өрсөлдөх боломжийг бий болгох зорилгоор Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын алба, АЗДТГ, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс хамтран “Ёс зүйгээр манлайлъя” зөвлөгөөн, спортын бага наадмыг 2024 оны 01 сарын 04-05-ны хугацаанд Баянхонгор хотод зохион байгуулав.
Зөвлөгөөний арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь нээж үг хэлэхдээ өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж, бүх ажлын ард үүрэг хариуцлагыг үүрч авч гардаг нийт төрийн албан хаагчдынхаа оролцоотойгоор Баянхонгор аймаг улсын чанартай олон томоохон олон арга хэмжээг аймаг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан гэдгээ онцлон дурдаад талархал илэрхийлэв.
Баянхонгор аймгийн хэмжээнд 181 төрийн байгууллагад 5079 төрийн албан хаагч ажиллаж байна.
Discussion about this post