2024 онд Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг долоон сумын 100 жилийн тэгш ой тохиож байна.
Баянхонгор аймаг нь 1941 онд байгуулагдсан, 115977 км² нутагтай. 21 сумтай бөгөөд ийнхүү энэ жил 7 сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.
Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Үхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий.
Discussion about this post