Баянхонгор аймаг 2023 онд төсвийн орлогыг давуулан биелүүлж /26,4 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 30,7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж/ 4,3 тэрбум төгрөгөөр тэлж төлөвлөгөөний биелэлтийг 116,4 хувьд хүргэв.
Тус аймгийн эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй бөгөөд уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхлээд байгаа нь эдийн засагт эергээр нөлөөлнө гэдгийг судлаачид хэлж байна. Мөн Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газруудыг түшиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийг солонгоруулж, орон нутгийн төсвийг тэлнэ гэсэн тооцоолол мөн байна.
Цаашид эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг сайжруулж, өмнөх оны мөн үеэс өсгөх зорилтыг аймаг, орон нутгийн зүгээс тавьж байгаа бөгөөд голлох үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өссөн дүн гарчээ.
Discussion about this post