Органик савангийн үйлдвэр орон нутагтаа үйлдвэрлэлээ эхлээд удаагүй ч аль хэдийн 10 нэр төрлийн 100 хувь эрүүл органик бүтээгдхүүнүүдээ орон нутгийн дэлгүүрүүдээр түгээж, нярай хүүхдээс эхлээд эмзэг харшилтай иргэд, эрүүл мэндээ анхаардаг хүн бүхэнд хэрэглэхэд таатай органик савангуудаараа орон нутгийн брэндийг нэгээр нэмжээ.
Малын өөхөн тосонд цэвэр боловсруулалт хийж, шар тос, сүүлэн тос, наргил модны тос, оливын тос зэрэг шим тэжээллэг тосоор жимс, ургамлын нэмэлт орцтойгоор хэрэглэх тусам арьсны дархлааг дэмжих эко савангуудыг хөөсрүүлэгч химийн бодис ашиглалгүйгээр 100% органик аргаар, химийн өнгө үнэр хадгалагчийг нэмэлгүй, бактерийн эсрэг байгальд ээлтэй савлагаатайгаар үйлдвэрлэж байна.
Үүнд:
*** Хонины сүүл, чацарганы тостой хүүхдийн саван
*** Олон зорилгоор хэрэглэдэг олон үйлдэлт саван
*** Гал тогооны аяга таваг угаагч саван
*** Гарын саван
*** Нүүрний арьсны онцлогт тохирсон угаагч саван
*** Ахуйн хэрэглээ, барааны саван
*** Үнэргүй, хир толбыг арилгагч органик угаалгын нунтаг гэх мэт 10 нэр төрлийн бүтээгдхүүнийг үйлдвэрлэжээ.
© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Discussion about this post