Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол 2024 оны 01 сарын 08-ны 11:00 цагт болж, аймгийн ИТХ-ын дарга, ММНБИ-ийн Баянхонгор аймаг дахь салбарын дарга Э.Энхбат мэргэшсэн нягтлан бодогч нарт мэргэжлийн гэрчилгээг гардуулан, баяр хүргэн, амжилт хүслээ.
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцэж, “Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх хүндтэй цол хүртсэн зургаан нягтлан бодогч мэргэжлийн ёс зүйг сахиж ажиллахаа батлан тангараг өргөв.
Энэ үеэр 2 нягтлан бодогч Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхийн батламжаа гардан авав.
© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Discussion about this post