Түмэн тэмээний баяр” Өмнөговь аймагт өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Энэ удаагийн баяр 25 дахь жилдээ болж буй бөгөөд “16 түмэн тэмээний баяр” нэрийн дор зохион байгуулав.
Уг баярт Монголын Тэмээн Соёл Уралдааны Холбооны Дэд тэргүүн, Баянхонгор аймгийн “Ламын гэгээний улаан тэмээ” тэмээчдийн холбооны тэргүүн Баасангийн Батбаяр хонгор нутгийн тэмээчидтэйгээ оролцоо.
Тэрбээр Монголын тэмээн соёл, уралдааны үйл ажиллагаа эрчимжиж, тэмээ бүхий арван аймагт салбар холбоогоо байгуулж, тэмээн сүрэг хийгээд тэмээ дагасан өв соёлыг тээж яваа нийт тэмээчдээ нэгтгэн төрийн бодлого, ХАА-н салбарын төвд авчирахын төлөө нэгэн зүгт харан ажиллаж байгааг онцоллоо. НҮБ-аас 2024 оныг тэмээг хамгаагалах олон улсын тэмээн овогтын жил болгон зарласан нь дэлхий дээрх нэг бөхт тэмээний цөм болсон Монгол Улсын хувьд анхаарлаа хандуулах зүй ёсны шаардлага байгааг илтгэж байгаа юм. Тиймээс Монгол Усад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хоёр бөхт тэмээний ашиг шимийг нэмэгдүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүүн, ноосыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд нийлүүлэх замаар эдийн засгийн цар хүрээг тэлэхэд анхаарч байгааг хэлж байна.
Уг Түмэн тэмээний баярт долоон аймгийн 20 гаруй сумын тэмээчид 400 гаруй тэмээтэйгээ, дотоодын 8500, гадаадын 120 гаруй жуулчин, зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна.
Уг баярын Хурдан атан тэмээний уралдаанд Баянхонгор сумын Баянлиг сумын уяач С.Мэндбаярын бор ат хурдалсан бол Тором буюу хоёр настай тэмээний уралдаанд Баянхонгор сумын Баянлиг сумын уяач Б.Цолмоны ягаан тором тавд хурдалж Ламын гэгээний улаан тэмээний хурд, хүчийг гайхуулжээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Тэмээн холбоо аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн, баяр наадмыг нэгдүгээр сарын 22-нд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулсан.
Discussion about this post